• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХҮНДЭТГЭЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-08-24 13:00:18
Үзсэн: 739

ХҮНДЭТГЭЛИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-08-24 13:00:18 Үзсэн: 739



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас цэргийн тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

     Орчин цагийн Зэвсэгт хүчний Агаарын цэрэг хэмээх их айлын хөгжил дэвшил, өнөөдрийн өнгө, нэгэн жарны түүхийн шаргал хуудсыг бичилцсэн эрхэм хүндэт ахлах офицерууд цэргийн сүр хүчний бэлгэ тэмдэг болсон аранзал тугандаа хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд хурандаа Н.Очирбат, С.Эрдэнэмөнх, Д.Батмөнх, дэд хурандаа Г.Түмэнбаяр, М.Баярбат, Ц.Идэрбат нар хүрэлцэн ирсэн юм.

     Бэлтгэл офицеруудад хандан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат “Агаарын цэргийн төлөө залуу халуун нас, хүсэл тэмүүлэл, чинхүү үнэнч сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд талархахгүй байхын аргагүй ээ. Хийсэн бүтээсэн бүхэн тань тод мөр болон үлдэж өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гурван цагийн хэлхээс болж яваарай гэж захих байна. Цаашид ч ахмад үеийн төлөөллийн хувиар залуу үедээ үгээ хэлж, зөвлөж яваарай. Та бүхний гэр бүлд талархаж байна. Та нартаа талархаж байна. Аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гээд командлалын уламжлалын дагуу бэлтгэсэн дурсгалын зүйл, салбарын медаль гардуулж өглөө.

     Харин бэлтгэл офицеруудыг төлөөлөн хурандаа Н.Очирбат “Та бүхэндээ баярлалаа. Одоо хөгжлийн үе эхэлжээ. Залуучууд та бүхний сурч боловсрох, ажиллах их үйлсэд арвин их амжилтыг хүсье. Нисгэгч хүний хувьд, цэргийн хүний хувьд Буянт-Ухаагийн нисэх зурвас дээрээс командлалынхаа туганд хүндэтгэл үзүүлэн цэргийн албатайгаа салах ёс гүйцэтгэж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Нэг тугийн дор жагсаж явсан та бүхэнд сайн сайхныг хүсье” гэсэн юм.  

 

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650