Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Завхан аймгийн Улиастай сумын 6 багийн иргэдэд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, Монгол улсын баруун бүсийн агаарын хилийн орон зайд хэрхэн хяналт тавьж, хэрхэн байлдаааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэдээ талаарх танилцуулга болон зэвсэглэл техникийг дэлгэн танилцууллаа.
Улиастай сумын 6 багийн иргэдийн дунд "АХА" тэмцээнийг зохион байгуулсан нь Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн сайхан арга хэмжээ боллоо. Тус “АХА” тэмцээнд Жаргалант багийн иргэн А.Ганбаатар нэгдүгээр байр, Товцог багийн иргэн Д.Гаравмаа хоёрдугаар байрт шалгарлаа.
Мөн ангийн бие бүрэлдэхүүний дунд "Мэргэжил бүхэн сайхан" гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа. Тус тэмцээнд Радиотехникийн рот нэгдүгээр байр, Холбооны рот хоёрдугаар байр, Штабын ахлагч нарын баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Монгол улсын агаарын дархан хил тайван байна
Дэслэгч Э.ЭРДЭНЭСҮХ