• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-08-10 14:00:02
Үзсэн: 175

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2023-08-10 14:00:02 Үзсэн: 175



     Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Монгол Улсын засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Хөвсгөл аймагт төлөөлөн 2023 онд хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалтыг Баянзүрх сумын нутаг дэвсгэрт “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн ажиллагаа” сэдвээр хойд бүсийн Баянзүрх, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Хатгал, Улаан-Уул сумдын томилгоот бүрэлдэхүүнтэй сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 03 наас 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

     Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгийн газар, Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн, аймгийн хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбарын цэргийн алба хаагчид оролцсон. Мөн 321 дүгээр тусгай салбарааас техникийн дэмжлэг үзүүлсэн юм.

     Энэхүү сургалт нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Орон нутгийн хамгаалалтын хуулийн хэрэгжилтийг хангаж сумдын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүнд хуулиар хүлээсэн үүрэг биелүүлэх, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог ханган хамтран үүрэг гүйцэтгэх, иргэдийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэсэн сургалт боллоо хэмээн сургалтад хамтрагдсан иргэд хэлж байна.

     Энэ удаагийн “Хээрийн дадлага” сургалт нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд орон нутгийн удирдлага болон томилгоот нэгжийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголтыг өгсөн ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650