Оросын холбооны Улсын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр томилогдсон хошууч генерал Павел Владиморирович Петрунин 2023 оны 08 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангид айлчиллаа.
Тэрээр Оросын Холбооны Улс болон Монгол Улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хийгдэж буй “Налайх” аэродромын сэргээн засварлах, тоноглох үйл ажиллагаа болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд явагдаж байсан МиГ-29УБ загварын сөнөөгч онгоцны сургууль-дадлагын нислэгтэй танилцав.