ҮХБИС үүсэн байгуулагдсаны 102 жил, агаарын цэргийн тэнхим байгуулагдсаны 31 жилийн ой, тэхимийн хоёр дахь элсэгчдийн 30 жилийн ойн хүрээнд Радио техникийн мэргэжлээр элсэгчдийн дунд анхны багш нар, тэнхимийн үе үеийн төгсөгч дарга нар, одоо ажиллаж буй эрдэмтэн багш нар, сонсогч, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ. Уг уулзалт нь залгамж чанарыг хадгалах, мэргэжлээрээ бахархах бахархал бий болгох, эргэх холбоотой байх, суралцагсдын идэвх, санаачлагыг өрнүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Зэвсэгт хүчин, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй Агаарын цэргийн тэнхимийн үе үеийн элсэгч, төгсөгч нар оролцон дурсамж яриа, танилцуулга хийж, суралцаж байгаа тэргүүний сонсогч, оюутнуудад дурсгалын зүйл гардууллаа. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Г.Чулуунзагд
Арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Агаарын цэргийн тэнхимийн элсэгчдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээний гутгаар байрт дэд хурандаа Б.Дашренчин ахлагчтай 2003 оны элсэгчид, хоёрдугаар байрт ахлах дэслэгч н.Мөнхням ахлагчтай 2008 оны элсэгчид, тэргүүн байрт хошууч Д.Энхтүвшин ахлагчтай 2007 оны элсэгчид шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. Дараагийн жил арга хэмжээний зохион байгуулалтыг 3 дахь элсэгч нарт шилжүүлэх аялан явах дарцагыг 2 дахь элсэгч нараас гардуулан өглөө.
Ахмад Л.САРАНЗАЯА