Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, нислэгт үйлчлэх батальоны бие бүрэлдэхүүн 2022-2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу энэ сарын 10, 11-ний өдрүүдэд нислэг, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн урьдчилсан бэлтгэлийг хангаж, “Буянт-Ухаа” районд сургууль дадлагын нислэгийг гүйцэтгэлээ.
Энэ өдөр Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны бусад бүрэлдэхүүн нисгэгч, инженер техникч, нислэгт үйлчлэх бие бүрэлдэхүүнтэй уулзаж, нислэгийн үйл явцтай танилцан сөнөөгч онгоцны үзүүлэх нислэгийг үзэж сонирхлоо. Байлдааны МиГ-29 сөнөөгч онгоцны нисгэгчид агаарт нислэгийн дасгалуудаас чадварлаг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа ахиулсан сургууль дадлагын нислэгүүдийг амжилттай гүцэтгэлээ. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисгэгчид Монгол Улсад “Нисэх хүчин” үүсэж хөгжсөний 98 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд үзүүлэх нислэгүүдийг гүйцэтгэх юм.
Хошууч А.БААСАНПҮРЭВ