• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-05-04 15:01:52
Үзсэн: 212

ХАМТАРСАН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-05-04 15:01:52 Үзсэн: 212



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтэс, Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн нисэх албаны хамтарсан “Цессна 208B гранд караван ЕХ” агаарын хөлөг дээр нисгэгчийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж энэ түүхэн өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

     Нээлтийн арга хэмжээнд  хоёр байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцож Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр Хилийн цэргийн нисэхийн албаны түүхэн хуудсыг цаашид түүчээлэх боловсон хүчнийг бэхжүүлэх сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүнд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Тун таатай байна. “Цессна-208B гранд караван ЕХ” агаарын хөлгийн нисгэгч нарын сургалтын хөтөлбөрийг Америкын Нэгдсэн Улсын нисгэгч нарын шилжин  сургалтын стандартад нийцүүлэн зохион байгуулж байгаараа онцлогтой юм.” гэж хэллээ.

     “Цессна 208В гранд караван ЕХ” агаарын хөлгөөр нисэх бүрэлдэхүүнд онолын мэдлэг, нислэгийн дадлага, ур чадвар олгох зорилготой тус сургалт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын материаллаг баазад түшиглэн явагдах ба Агаарын цэргийн командлал, хил хамгаалах Ерөнхий газраас тус тус 2 цэргийн алба хаагч хамрагдах юм. Тус сургалт 44 цагийн онол, 28 цагийн бүхээгийн дадлага, 5 цагийн аэродром дадлага, 45 цагийн үйлдвэрлэлийн нислэг үйлдэж нийтдээ 50 цагийн сургалтын дараа “Цессна-208В гранд караван ЕХ” агаарын хөлгийн хоёр дугаар нисгэгч болон бэлтгэгдэх юм.

     Ахлах багшаар “Цессна-208” онгоцны дарга, багш нисгэгч, шалгагч, Иргэний нисэхийн Ерөнхий газрын гэрээт байцаагч Г.Төмөрбаатар багшилж байгаа бөгөөд тэрээр 1979 оноос өнөөг хүртэл нийт 16,000 цагийн нислэг үйлдсэн туршлагатай ахмад нисгэгч юм.  

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн байцаагч нисгэгч, ахлах дэслэгч Б.Цолмонбаатар 2017 онд ОХУ-ын Краснодар хотын  Сөнөөгч онгоцны нисгэгчийн сургууль, 2021 АНУ-ын Цэргийн нисгэгчийн сургуулийг төгссөн. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Сөнөөгч онгоцны эскадрилийн захирагч, хошууч Б.Мягмарсүрэн 2011 онд ОХУ-ын Краснодар хотын  Сөнөөгч онгоцны нисгэгчийн сургуулийг СУ-27 сөнөөгч онгоцны нисгэгчээр, 2022 онд МИГ-29 онгоцон дээр нисгэгчийн шилжин сургалтад хамрагдаж байсан туршлагатай бүрэлдэхүүн манай байгууллагыг төлөөлөн тус сургалтад оролцож байна.

     Тус нисгэгчийн сургалт явагдаж дууссаны дараа  “Цессна 208В гранд караван ЕХ” агаарын хөлгийн инженер, техникийн бүрэлдэхүүний шилжин сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656