• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЦЭРГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН КОРПОРАЦЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН АЙЛЧЛАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-04-28 16:35:14
Үзсэн: 287

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЦЭРГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН КОРПОРАЦЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН АЙЛЧЛАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-04-28 16:35:14 Үзсэн: 287



     Энэ сарын 23-28-ний өдрүүдэд БНСВУ-ын БХЯ-ны Цэргийн аж үйлдвэрийн корпорацын ерөнхий инженер хурандаа Нгуен Вү Ха, тус төвийн Радарын төвийн захирал хошууч Трэн Вү Хоп, тус корпорацын олон улсын бизнес хөгжлийн менежер ноён Лүон Хай Нгок нар ажлын айлчлал хийлээ.

     Айлчлалын эхний өдөр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга бригадын генерал Н.Энхбаялаг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат нар хүлээн авч уулзан Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэх, хоёр тал харилцан туршлага солилцож бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах талаар харилцан яриа өрнүүлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлсон юм.

     Хоёр улсын 2013 онд байгуулсан санамж бичиг, 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр мөн өнгөрөгч оны 12 дугаар сард Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тус улсад албан ёсны айлчлал хийх үед Батлан хамгаалах хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, туршлага сургамжаа хуваалцах чиглэлээр улс хоорондын цэргийн хамтын ажиллагаа идэвхжиж байгаад талууд баяртай байгаагаа харилцан илэрхийлсэн юм.

     Дараагийн өдрүүдэд Агаарын цэргийн харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар анги, Зэвсэгт хүчний 353 дугаар ангиудын зэвсэглэл, техниктэй танилцаж, БНСВУ-ын Цэргийн аж үйлдвэрийн нэгдлийн “Viettel” корпорацын үйл ажиллагаа, цэргийн зориулалттай зэвсэглэлийн үйлдвэрлэлийн талаар танилцуулаг хийлээ.

     БНСВУ нь бүс нутагтаа цэргийн зэвсэглэл техникийн үйлдвэрлэл эрхлэлтээрээ тэргүүлэгч орны тоонд багтдаг орон бөгөөд цаашид хоёр улс хамтарч ажилласнаар нэн түрүүнд манай оронд ашиглагдаж байгаа радиолокацын станцуудыг шинэчлэн сайжруулах, тоон системд шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан тохиролцсон  чухал үр дүнтэй арга хэмжээ болсон. Хоёр орны цэргийн аж үйлдвэрийн харилцааг хөгжүүлэх  чиглэлээр зохион байгуулагдсан энэхүү уулзалт  үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656