• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-03-17 12:40:28
Үзсэн: 78

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-03-17 12:40:28 Үзсэн: 78



     Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

     Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

     Монгол Улсынхаа агаарын дархан хилийг батлан хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхэн 102 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

     Агаарын цэргийн өнөөдрийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, ололт бүхэн агаарын хилийн манаанд зогсоо офицер, ахлагч, ажилчин алба хаагчдаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчдын маань хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэн хэлэхэд таатай байна.

     Суу билигт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ойн баярын дайчин цогтой мэндийг дахин өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656