Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр 2023 оныг “Залуу офицерын манлайлал”-ын жил болгосонтой холбогдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн залуу офицеруудтай явуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Агаарын цэргийн “Ахмад-Залуу үе 2023” мэргэжил арга зүйн уулзалтыг зохион байгуулж явууллаа.
Уулзалтад Агаарын цэргийн командлалын удирдлага, Ахмад дайчид, Анги, салбаруудын залуу офицеруудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү уулзалт нь ахмад, залуу үеийг холбох, ахмад үеийн мэдлэг, туршлагыг залуу офицеруудад өвлүүлэх, офицерын ёс зүй, эрхэмлэж явах ёстой олон асуудлыг хөндөж чадсанаараа ач холбогдолтой үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Ахмад үеийнхэн залуу офицеруудад хандан:
Залуу офицеруудын төлөөлөл сонгосон мэргэжил, ажил албандаа үнэнч байж, албандаа итгэл төгс ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, сонирхсон болон мэдэхийг хүссэн олон асуулт тавьж, хариултаа авлаа.
Агаарын цэргийн командлал “Залуу офицеруудын манлайлал”-ын жилд явагдаж байгаа төлөвлөгөөт олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ