Зэвсэгт хүчний 065 дугаар анги. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч- штабын дарга дэд хурандаа Д.Энх-Амгаланг дэвшүүлэн Агаарын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны удирдлагын ахлах офицер, тагнуулын даргаар, Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн радио техникийн инженер дэд хурандаа Т.Нямхүүг тус ангид захирагчийн нэгдүгээр орлогч- штабын даргаар дэвшүүлэн томиллоо.
Ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүн энэ сарын 14-16-ны өдрүүдэд ажилласан бөгөөд энэ үеэр Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат шинээр дэвшин томилогдсон албан тушаалтнуудад амжилт хүсэж, Зэвсэгт хүчний хөгжил шинэчлэлийн төлөө хичээж ажиллахыг үүрэг болгосон юм.
Ахмад Л.САРАНЗАЯА