• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Нийтэлсэн: 2022-10-28 16:29:28
Үзсэн: 164

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Нийтэлсэн: 2022-10-28 16:29:28 Үзсэн: 164



     Агаарын цэргийн командлалын 2022-2023 оны сургуулийн жилийн нээлт 2022 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Нээлтээр Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат 2022-2023 оны сургуулийн жилийн зорилго, зорилт, баримтлах бодлого болон энэ сургуулийн жилийг "Залуу офицеруудын манлайлал"-ын жил болгон зарласантай холбоотой хийгдэх ажлын төлөвлөгөө, цэргийн дүрмийн шинэчлэл, зэрэг сэдвүүдээр Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.

     Сургуулийн нээлтэд Удирдлагын академийн доктор багш Т.Түмэнцогтоо “Төрийн байгууллагын стратеги, алсын хараа, соёл”, бэлтгэл хурандаа  Э.Төмөр “хүний хөгжлийн Монгол ухаан, сэдвүүдээр тус тус сургалт явуулж. КАБЦК-ын төлөвлөлтийн ахлах офицер дэд хурандаа Э.Батзориг КАБЦК-ын танилцуулгыг танилцуулсан. Мөн Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Г.Чулуунзагд командлалын дүрмийн нэмэлт өөрчлөлт, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн АУ-ын ахлах офицер, тагнуулын дарга хурандаа Ч.Буяанзаяа командлалын цэргийн алба зохион байгуулах командлагчийн тушаалыг танилцууллаа.

            Сургуулийн жилийн нээлтийн хоёр дахь өдөр Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн Налайх районд 30км явган марш үйлдэн, инженер, хими, холбооны бэлтгэл, амьд гарах арга ухаан зэрэг хичээлийн бэлтгэсэн цэгүүдээр сургалт явууллаа.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656