• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-20 14:43:20
Үзсэн: 150

СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-10-20 14:43:20 Үзсэн: 150



     Зэвсэгт хүчний 065 дугаар анги сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээгээ хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2022 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд  зохион байгуулж жигдрэлтийн дадлага сургуулилтыг эхлүүллээ. Тодруулбал.

    Бие бүрэлдэхүүнийг ангийн захирагчийн баталсан “Удирдамж”-ийн дагуу цугларалт дохиогоор ажиллуулан бэлэн байдлыг шалгахаас гадна Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулан явуулж буй сургуулийн жилийн  цахим нээлтийн хуралд анги, салбаруудын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамрууллаа.

     Ангийн 2022-2023 оны сургуулийн жилийн үйл ажиллагааг нээж ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өгсөн бол, 2022 оны шинэ төгсөгчдийг төлөөлж дэслэгч Г.Мөнхболд сургуулийн жилийн зорилго, зорилтод нийцүүлэн цэргийн сургалт бэлтгэлийг үр дүнтэй, үүрэг гүйцэтгэх өндөр ур чадвартай мэргэшсэн цэргийн албан хаагчид болж, Зэвсэгт хүчний манлайлал нь болон ажиллацгаая гэсэн уриалгаар шинэ сургуулийн нээлтийг хийсэн. Мөн нээлтийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн 2-р курсийн сурагчид ирж морин хуурын татлага, ая дууны мэндчилгээгээр ах, эгч нартаа сургуулийн жилд нь амжилт хүссэн юм.

     Тус ангийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Батбаяр жагсаалын үзлэгийн үеэр ахлагчийн бүрэлдэхүүнд хандан “Хувь хүн аливаа тулгарч болох бэрхшээлд хэзээд бэлэн байх ёстой ба аранзны бэлэн байдал, түүн дотор байгаа нэг ширхэг эд зүйлс ч амьдралтай, хэрэглээнд бодитоор нийцсэн байх ёстой” талаар дурдан амьд гарах арга ухааны хэрэгслийн талаар бяцхан зөвлөгөө өгч байсан юм.

     Төлөвлөгөөний дагуу жигдрэлтийг хангах сургалтын хүрээнд тактик тусгай бэлтгэлийн  10 км-ын явган маршийг үйлдүүлж бие бүрэлдэхүүний өдрийн хооллолтыг аранзны хүнсээр зохион байгуулсан ба түр амралтын цэгт бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх болон хувь хүмүүсийн IQ, EQ шалгасан хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж явууллаа. Багаар ажиллах чадварын тэмцээнд ахлах ахлагч Түмэн-Өлзий захирагчтай 3 салаа 1 байр, IQ, EQ шалгах авхаалж, самбаа шалгасан төрөлд хошууч н.Мөнхболд ахлагчтай 1-р салааны бүрэлдэхүүн тэргүүллээ.

     2022-2023 оны сургуулийн жилийг анги, байгууллагын хувьд манлайллын жил болгосон ба тэр дундаа хамт олны оролцоо, үйл ажиллагаандаа тулгуурласан ололттой жил байх болно гэсэн итгэл дүүрнээр шинэ жилийг угтаж байна. Мөн дан ганц хорооны төвдөө биш, харьяа тусгай ротууд, байгууламжууддаа энэхүү зорилгоо дэвшүүлж, хянан тусалж, хэрэгжүүлж Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэрэг эх оронч үзлийг иргэдэд сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулж, ажиллах болно гэсэн итгэл дүүрэн байна.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сургуулийн жилийн сурлагын өндөр амжилт хүсье.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656