• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МИГ-21 ПФМ СӨНӨӨГЧ ОНГОЦ, С-75 ЗАГВАРЫН ПУУЖИНГИЙН ГАДНА ҮЗЭМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА
Нийтэлсэн: 2022-09-19 21:21:12
Үзсэн: 289

МИГ-21 ПФМ СӨНӨӨГЧ ОНГОЦ, С-75 ЗАГВАРЫН ПУУЖИНГИЙН ГАДНА ҮЗЭМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА
Нийтэлсэн: 2022-09-19 21:21:12 Үзсэн: 289



     Зэвсэгт хүчний 065 дугаар анги өнгөрөгч долоо хоногт Агаарын цэргийн командлалын ангиуд болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бүрэлдэхүүн Монгол цэргийн музейн гадна талбайд байрлах МИГ-21 ПФМ сөнөөгч онгоц, С-75 загварын пуужингийн гадна үзэмжийг сэргээн засварлалаа.

     "Хурдан цагаан" хэмээх байлдааны сөнөөгч дуунаас хурдан МИГ-21 гайхамшигт хөлөг нь 1950-аад оны сүүлээр Зөвлөлт холбоот улсын зэвсэглэлд орсон. Дэлхийн 40 гаруй оронд ашиглагддаг. Экипажиндаа 1 хүний багтаамжтай, хурдны дээд хязгаар 2175 км/цаг, нислэгийн холын зай 570-1560 км, байлдааны радиус 850 км, байлдаан явуулах ашигтай өндөр 5000-7000м, нисгэгчийн кабинаас цель илрүүлэх холын зай 20км, нэгэн зэрэг дагах цель болон сөнөөх целийн тоо 1/1, бага зайн төрлийн пуужин, 30мм-ийн калибр бүхий онгоцны автомат буу мөн 1000 кг бөмбөг тээвэрлэх боломжтой юм.

     С-75 нь ЗХУ-ын үед 1957 оноос бүтээгдсэн V-750 төрлийн пуужингийн цогцолбор юм. Пуужингийн хүнд нь 2300 кг, урт нь 10600 мм, цэнэгт хошуу Frag-He, цэнэг хошууны хүнд 200 кг, тэсэлгээний механизм удирдлагатай, үйлчлэх хүрээ 45 км, нислэгийн өндөр 25000м, 3,5 мач нийт урт 65 М байна. Эдгээр үзүүлэнг 1995 онд музейд хадгалуулсан байна.

Ахмад Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659