Зэвсэгт хүчний 065 дугаар анги “Ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө”-ний дагуу офицер, ахлагч нарын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг нэмэгдүүлэх, алба салбаруудын харилцан ажиллагааг хангах зорилгоор “Тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” 30 километрийн явган маршийг зохион байгууллаа.
Маршийн явцад байр зүйн баримжаалал хийх аргачлал, тактикийн норматив 1, 2, 3 болон хордсон газар орныг туулах, химийн зэвсгээс хамгаалах 1, 2, 3а нормативыг боловсруулах хичээлүүдийг хичээлийн гурван цэгт зохион байгуулав. Түүнчлэн их амралтын үед бие бүрэлдэхүүний дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан юм.
Ахмад Ц.ОТГОНСҮРЭН