Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлагын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайханы гэргий, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сөнөөг онгоцны нисгэгч ахлах дэслэгч Б.Хэрлэнгийн ээж Д.Өнөрцэцэг автомашины осолд орж, хоёр ч удаа хагалгаанд орсон боловч дахин сэдэрч, гадаад оронд өндөр өртөгтэй хагалгаанд оруулах шаардлагатай болсон тул мөрдөс нэгт нөхдөөс нь ''Цэргийн гэр бүлээ дэмжье'' хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлага, хамт олон ''Цэргийн гэр бүлээ дэмжье'' сайн үйлсийн аянд нэгдэж, Эмчилгээний зардал өндөр, хугацаа давчуу, өвчин зовлонтой цаг өрсөн тэмцэлдэж байгаа цэргийн гэр бүлд сэтгэлийн дэм өглөө.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, хурандаа Ц.Батсайханд Агаарын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүний болон харьяа анги, салбаруудын сэтгэлийн хандивыг дамжуулан өгч мөрдөстэй гэр бүлийг элэг бүтэн амьдрахыг хүсч, хурдан эдгэхийг ерөөлөө. Тэрээр хэлсэн үгэндээ: Өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажлын хүрээнд нийлүүлэгдсэн сургууль байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоцыг анх удаа Монгол нисгэгчид Монголынхоо хөх тэнгэрт 29 жилийн дараа хөөргөж, шалгалтын нислэг хийх үйл явдал боллоо. Энэ түүхэн үйл явдалд таны хүү ахлах дэслэгч Б.Хэрлэн тус сөнөөгч онгоцыг жолоодож шалгах нислэгийн үүргээ амжилттай гүйцэтгэснийг онцлоод, хүүд нь ажлын амжилт, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ