Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ оруулсан ахмад дайчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдадаа Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрт цагаас түүхтэй эрийн гурван наадмыг Монголын төрт ёсны баяр болгон XII, XIII зууны заагаас тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү наадамд эрэлхэг зоригт дайчид, цэрэг эрс голлох үүрэгтэй оролцсоор ирсэн баялаг уламжлалтай.
Монгол наадам нь бидний түүх, төрт ёсны уламжлал, соёл, ёс заншлыг бүхэлд нь шингээсэн соёлын их өв билээ. Энэ өв соёлыг тээн үргэлжлүүлж, хойч үедээ залгамжлуулан дэлгэрүүлэгч наадамчин олон түмэн та бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.