• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-10 18:59:19
Үзсэн: 69

УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-10 18:59:19 Үзсэн: 69



     Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Үнэ цэн” нэртэй энхийг сахиулагчдын сэдэвт мюзиклийг ЦДБЭЧ-ын уран бүтээлчид шинээр туурвин бүтээж, цэргийн алба хаагчид,  гэр бүл болон олон нийтийн хүртээл болгоод байна.

    Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага болон “Үнэ цэн” хөгжимт тоглолтын уран бүтээлчдийг өнөөдөр буюу 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

    Уулзалтад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга хурандаа Г.Золзаяа, ЦДБЭЧ-ын Сургалт соёл, маркетингийн албаны дарга дэд хурандаа Р.Өнөржаргал, найруулагч МУСТА М.Түвшинхүү болон ЦДБЭЧ-ын бусад албаны хүмүүс оролцлоо. Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр уулзалтын төгсгөлт ЦДБЭЧ-ын уран бүтээлчдэд “Үнэ цэн” тоглолт үзэгчдийнхээ сонорыг мялааж, бахдалыг бадраасан сайхан тоглолт болсныг онцлон хэлээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэж урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээж байхыг ерөөлөө.

    Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхөлж эхэлсний ойд зориулан бүтээсэн “ҮНЭ ЦЭН” мюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангаргаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайзны урлагаар дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлсэн тоглолт болсон юм.

Агаарын цэргийн командлал

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659