• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-06 19:29:00
Үзсэн: 47

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-06-06 19:29:00 Үзсэн: 47



     Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ангийн байрлалд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

    Ангийн удирдлага, ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Сургалт соёл хүмүүжлийн албанаас зохион байгуулан явуулсан тус арга хэмжээнд хорооны төвд ажиллаж буй офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдийг нас харгалзалгүй ангийн байрлалд урьж, гэр бүлийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн, азтан шалгаруулах, чөлөөт цаг гэсэн дарааллаар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

     Тус арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ш.Цэрэнбат бие бүрэлдэхүүний гэр бүлд хандан үг хэлж нээлтийн ажиллагааг эхлүүлэн хүрэлцэн ирсэн хүндэт зочид хүүхэд багачуудыг уриалан хамтдаа Маазигийн дасгалын хамтдаа хийж гүйцэтгэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу 0-2 настай хүүхэд багачуудаар Азын бөмбөлөг сугалуулсан бол 3-4 насны хүүхдүүдийн дунд Ээжийгээ олж чадах уу хөгжөөнт тэмцээн, 5-7 настай багачуудын дунд Sguid game авхаалж самбаа сорьсон хөгжөөнт тэмцээн, 8-аас дээш насны хүүхдүүдийн дунд Dalgona candy хэн хурдан эвлүүлэх бэ оюун ухаан хөгжүүлэх хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа. Мөн бүх хүүхэд багачуудын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион явууллаа. Ангийн орон сууцны офицер ахмад Г.Оюунбаярын авьяаслаг хүүхдүүд нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэн дуу дуулж, бүжиг бүжиглэн авьяасаа толилууллаа.

     Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх хүүхдийн эрхийг хамгаалах тус өдөрлөгийн үеэр ангийн удирдлагын санаачилгаар зөөврийн тоглоомын талбайг ангийн жагсаалын талбайд байрлуулж хүүхдийг тоглуулсан нь хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд ихээхэн талархал хүлээсэн арга хэмжээ боллоо. Ингээд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт ангийн удирдлагын зүгээс гарын бэлэг гардуулснаар өдөрлөгийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

Ахмад З.АНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659