Зэвсэгт хүчний 065 дугаар анги Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран “Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэх сургалт”-ыг 5 дугаар сарын 23-27-ний өдрүүдэд ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус сургалтаар арван цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэнг Радиотелеграфчин, планшетчин мэргэжлээр тус бүр 40 цагийн танхимын хичээл, болоод цэргийн албыг хэвшүүлэх дадлага сургуульд хамрууллаа.
Сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион явуулсан ба өнгөрсөн долоо хоногт төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулан Сертификад гардуулан өглөө.
Тус бэлтгэл үүрэгтний төгсөлтийн арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга хурандаа Э.Эрдэнэпил болон Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд О.Энх-Амар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер хошууч Б.Мөнгөн оролцож баяр хүргэлээ.
Ахмад З.АНХБАЯР