Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Хил хамгаалах Ерөнхий газраас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай болж аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээнд 8 байгууллагын 16 шигшээ багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт ОБЕГ, дэд байрт ЦЕГ, гутгаар байрт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний баг тамирчид эзэлсэн юм. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дэд ахлагч Д.Дүгэрсүрэн, Н.Батнасан нар амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо.
Ахмад Н.МӨНХБААТАР