Алтан гадас одонт дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит Зэвсэгт хүчний 353 дугаар анги энэ сарын 25-ны өдөр тус ангид итгэл зүтгэл, бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм хүндэт ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхий дахинд үүссэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ахмад дайчдаа 2 жилийн хугацаанд хүлээж аваагүй байсан тул энэ удаа зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд анги байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан, бэлтгэл чөлөөнд байгаа 100 орчим ахмад дайчид идэвхтэй хамрагдаж нэг өдрийг ангийн байрлалд хуучин цагаа дурсан, анд нөхөхтэйгөө уулзсан нөхөрсөг уулзалт боллоо.
Ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ангийн захирагчаар батлагдсан хөтөлбөрийн дагуу ахмад дайчдыг хүлээн авах угтах алдрын тасалгаа болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Ч.Пүрэвдорж агсны нэрэмжит танхимтай танилцах , ангийн танилцуулга, урлагийн тоглолт, шагнал гардуулах ажиллагаа, Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, дурсгалын зураг авалт, хүндэтгэлийн зоог, гарын бэлэг, гардуулах үдэшлэгийн арга хэмжээ гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдлаа.
Ахмад Б.ГАНЧУЛУУН