Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус ангид итгэл зүтгэл, бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм хүндэт ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ангийн ахмадын зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Улс оронд үүссэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ахмад дайчдаа 2 жилийн хугацаанд хүлээж аваагүй байсан тул энэ удаа зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд анги байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан, бэлтгэл чөлөөнд байгаа 170 гаруй ахмад дайчид идэвхтэй хамрагдаж нэг өдрийг ангийн байрлалд хуучин цагаа дурссан, анд нөхөхтэйгөө уулзсан нөхөрсөг уулзалт болов.
Ахмад дайчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ ангийн захирагчаар батлагдсан хөтөлбөрийн дагуу ахмад дайчдыг хүлээн авах угтах ажиллагаа, ангийн танилцуулга, урлагийн тоглолт, шагнал гардуулах ажиллагаа, Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, дурсгалын зураг авалт, хүндэтгэлийн зоог, гарын бэлэг гардуулах гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдсан юм.
Ахмад З.АНХБАЯР