Зэвсэгт хүчний анги байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Замын хөдөлгөөний хууль, дүрмийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн “Тэнгэрийн харуул” баг амжилттай оролцож гутгаар байр эзэллээ.
ЗХЖШ-ын МТГ-ын Техникийн хэлтэс, Тээврийн хяналтын албатай хамтран зохион байгуулсан “Замын хөдөлгөөний хууль, дүрмийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд Улаанбаатар цэргийн хүрээний нийт 14 нэгтгэл, анги, байгууллагууд ур чадвар авхаалж самбаа гарган амжилттай өрсөлдлөө.
Тус тэмцээн нь багийн мэндчилгээ, зөрчлийн хуулиар бэлтгэсэн асуултад хариулах, замын хөдөлгөөний дүрмийн тест бөглөх, гэрийн даалгавар /Замын хөдөлгөөний дүрмийн анхааруулга бичлэг/ гэсэн үндсэн 4-н төрлөөр өрсөлдөж хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 065 дугаар анги гутгаар байранд шалгарлаа.
Тэмцээнд захирагчийн зэвсэглэл техник, хариуцсан орлогч дэд хурандаа Н.Эрдэнэ-Очирын удирдлагаар албаны дарга авто техникийн офицер хошууч Ц.Ариунболд, соёл хүмүүжлийн офицер ахмад З.Анхбаяр, ахлах ахлагч Б.Доржготов, ахлагч Б.Одхүү, дэд ахлагч М.Учралт З.Даваадэмбэрэл нар оролцлоо.
Ахмад З.АНХБАЯР