Зэвсэгт хүчний 353 дугаар анги “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан цэргийн алба хаагчдын ар гэрийг дэмжих ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөллийг урьж ангийн үйл ажиллагаатай танилцуулан “Алдрын тасалгаа”, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит танхимаар зочлууллаа. Энэ үеэр “Золбоо төгс дайчид” караоке дууны уралдаан, нийтийн цэнгээнт бүжиг зэргийг зохион байгуулсан юм. Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баяраар тус ангийн 60 цэргийн алба хаагч салбарын медаль, 3 цэргийн алба хаагч Налайх дүүргийн Засаг даргын жуух бичиг, нэг цэргийн алба хаагч хошууч цол, ахлагчийн албанд ажиллаж буй 4 алба хаагч Агаарын цэргийн командлагчийн тушаалаар цалинтай чөлөөгөөр шагнагдав.
Ахмад Б.НАНДИНЦЭЦЭГ