Зэвсэгт хүчний 065 дугаар анги 278 дугаар байгууламжийн бие бүрэлдэхүүн “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах” ажлын хүрээнд тус байгууламжийн галт хэрэглэлийн инженер, хадгалах тасгийн дарга ахмад Н.Энхтайванаар ахлуулсан 9 цэргийн алба хаагчтай бүлэг томилогдон энэ сарын 2-7-ний өдрүүдэд Дундговь аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, Мандал сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлал Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай байгууламжийн танилцуулга хийж, “Цэрэг эх оронч хүмүүжил”, “Монгол цэрэг дэлхийн цэрэг” сэдвээр сурагчдад харилцан ярилцлаа.
Мөн тус сургалтаар ПМ гар буу, автоматын задаргаа угсаргаа, сумалгаа, хими хамгаалах хэрэгслийн иж бүрдэл, нормативыг тайлбарлан таниулсан юм.
Цаашид “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Цэрэгжлийн норматив”-ийн тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ахмад З.АНХБАЯР