Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр эмэгтэй ажилтан, алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Агаарын цэргийн командлагч О.Энхбаяр тус хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Агаарын цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг эмэгтэйчүүдгүйгээр төсөөлөхийн араггүй, тийм дээ ч Агаарын цэргийн бүрэлдэхүүнийг тодорхой хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байгааг онцлон тэмдэглээд, нийт эмэгтэйчүүддээ “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндчилгээг дэвшүүлж, дурсгалын зүйлийг гардууллаа.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ