• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН ГАВЬЯАТДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-03-02 08:44:06
Үзсэн: 53

АГААРЫН ЦЭРГИЙНХЭН ГАВЬЯАТДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-03-02 08:44:06 Үзсэн: 53



     Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Цэргийн нисэх хүчний шалган-нисгэгчээр ажиллаж байсан байлдааны сөнөөгч онгоцны анхны l зэргийн нисгэгч, багш нисгэгч, чөлөөнд байгаа дэд хурандаа С.Шаравсамбууд цэргийн нисэх хүчинд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын гавьяат нисгэгч гэх хүндтэй цолыг олгосон билээ.

     Тэгвэл өчигдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлага, хамт олон гавьяат нисгэгчээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр чөлөөнд байгаа дэд хурандаа С.Шаравсамбуу "Би Ардын Армид сөнөөгч онгоцны нисгэгчээр 20 шахам жил тасралтгүй алба хаасан. Сүүлд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэгт нисэх хүчний шалган-нисгэгч албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд Монголын тэнгэрт 1526 цаг 33 минутын 2717 удаагийн нислэгийг үйлджээ. Монгол Улсын гавьяат нисгэгч гэх энэ эрхэм цол бол орчин үеийн цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгчдээс анхных нь болж байна. XX зууны сүүл үед надтай хамт ажиллаж байсан Цэргийн нисэх хүчний нийт нисгэгчид, инженер техникийн бие бүрэлдэхүүн, хангалт үйлчилгээний, холбооны тусгай батальоны нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж надад энэ шагналыг хүртээсэн гэж ойлгож байна" хэмээгээд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656