• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-02-22 13:33:27
Үзсэн: 48

НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-02-22 13:33:27 Үзсэн: 48



     Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бие бүрэлдэхүүний дунд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нөхөрсөг уулзалт өдөрлөг, спортын цогцолбор тэмцээн боллоо.

     Хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын дунд хамт олонч, нөхөрсөг харилцааг төлөвшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгыг агуулсан эл өдөрлөгт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон дээрх байгууллагуудын удирдлага, хамт олон идэвхтэй оролцлоо.

     Өдөрлөгийн хүрээнд тэд ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, биллиард зэрэг спортын төрлүүдээр өрсөлдсөнөөс гадна караоке дууны тэмцээнийг ч зохион байгуулж авьяас билгээ уралдуулсан юм.

     Мөн энэ үеэр хоёр байгууллагын удирдлага 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд харилцан гарын үсэг зурлаа. Уг төлөвлөгөөнд Агаарын цэргийн анги, салбарын залуу гэр бүлийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, тэдний хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн хангалтыг дээшлүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээ тусгагдсан ажээ.

АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656