Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний засварын нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр ангийнхаа Эрүүл мэндийн төвийн байр болон Цэргийн цагдаагийн тасгийн байрыг засварлаж ашиглалтад орууллаа.
Анги “Covid-19” цар тахлын нөхцөлд Эрүүл мэндийн төвийнхөө орон тоог нэмэгдүүлж, ангийн Эрүүл мэндийн төвийг II шатны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл авах зорилгоор эмнэлгийн байрыг ангийн байрлалд өргөтгөн зохион байгуулж засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Түүнчлэн Улиастай цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасгийн байрны дотоод засварын ажлыг өөрсдийн нөөц боломжоор засварлаж Энэ оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад оруулан, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус Эрүүл мэндийн төвийн байр болон Цэргийн цагдаагийн тасгийн байрны дотор заслын ажил 100 хувь дууссан бөгөөд гадна заслын ажлыг энэ хавартаа хийж гүйцэтгэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ахмад Н.МӨНХБААТАР