• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-02-01 10:39:15
Үзсэн: 66

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2022-02-01 10:39:15 Үзсэн: 66



     Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа үе үеийн ахмад дайчид Та бүхэндээ 17 дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг айлтган мэндчилье.

     Улиран одож буй цагаагчин үхэр жил Агаарын цэргийн хувьд гадаад харилцаа өргөжсөн, шинэ зэвсэглэл техник хүлээн авсан, бүтээн байгуулалт өрнөсөн үр өгөөжтэй жил байлаа. Мөн Агаарын цэрэг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, өнөөдрийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн агаарын хилийн манаанд зогсоо эгэлхэн офицер, ахлагч, ажилчин алба хаагчдаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчдын маань хүч хөдөлмөрийн үр дүн юм.

     Агаарын цэргийн бие бүрэлдэхүүний хичээнгүй хөдөлмөрийн үр шим жилээс жилд арвижин баяжиж, амжилт бүтээлийг дуудсан эрч хүчээр дүүрэн бялхаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж ирж буй усан бар жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ О.ЭНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656