Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа хошууч Б.Галбат захирагчтай Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн Монгол түмний уламжлалт “Цагаан сар, Сар шинийн баяр”-ыг угтаж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3, 4 дүгээр хорооны зарим өндөр настнуудад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болон бие бүрэлдэхүүний түүсэн аргал, нүүрс, түлээ зэргээр тусламж үзүүлж, сэтгэлийн хандив өргөлөө.
Дэслэгч Б.БАЯНСАН