Зэвсэгт хүчний 325 дугаар анги Агаарын Цэргийн Командлагчийн тушаалаар Завхан аймгийн ЗДТГ-ын цэргийн штабтай хамтран радиотелеграфчин бэлтгэх дамжааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус ангийн байрлалд, сургалтын материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.
Дамжааг бие бүрэлдэхүүний нөхөн хангалтыг бүрдүүлэх, мэргэжлийн зэрэгтний тоог нэмэгдүүлэх зорилготойгоор нийт 16 суралцагчийг Завхан аймгийн сум, орон нутгаас цэргийн алба хаасан 19-22 насны залуучуудаас сонгон шалгаруулан авч 45 хоногийн сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтын төгсгөлд Агаарын Цэргийн Командлалаас томилогдсон дэд хурандаа О.Сайнжаргалаар ахлуулсан комисс энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд суралцагчдаас шалгалт авч тэнцсэн бүрэлдэхүүнд гэрчилгээ гардууллаа. Мөн 4 суралцагч радиотелеграфчины 2 дугаар зэрэг, 8 суралцагч 3 дугаар зэргийн болзлыг хангаж зэргийн үнэмлэхээ гардан авлаа.
Ахмад Н.МӨНХБААТАР