• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353 ДУГААР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-12-24 17:54:47
Үзсэн: 72

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353 ДУГААР АНГИД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-12-24 17:54:47 Үзсэн: 72



     ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг өнөөдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангид ажиллав. Түүнийг дагалдаж Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, ЗХЖШ- ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт, АЦК-ийн удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол болон албаны бусад хүмүүс ажилласан юм. Дэслэгч генерал Д.Ганзоригийг тус ангид хүрэлцэн ирэхэд Налайх цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсан бөгөөд Налайх цэргийн хүрээний ангиудын захирагч нар байлцсан юм.

     Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана ангийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд 2021 он тус ангийн хувьд арвин их ажил хөдөлмөр ундарсан, цэргийн сургалт бэлтгэл, бэлэн байдал, соёл хүмүүжлийн ажил тасралтгүй явагдсан өрнүүн жил байсныг дурдав. Тухайлбал, сургалт бэлтгэлийн хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард зохион байгуулагдсан тактик хээрийн сургуулийн үеэр “нам өндрийн целийг илрүүлэх, радиолокацийн пост дэлгэн радиолокацийн мэдээгээр хангах ажиллагаа”-г амжилттай явуулсан, Агаарын цэргийн нэгдсэн команд штабын сургуулийн хүрээнд болзошгүй агаарын довтолгооноос нийслэл хот, улсын онц чухал объектыг хамгаалах үүргийг амжилттай хэрэгжүүлсэн аж. Соёл хүмүүжлийн ажлын хүрээнд “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Зэвсэгт хүчний хэмжээнд II дугаар байрт шалгарсан, Ардын армийн Жанжин штабын дарга асан дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит анги болж, нэрэмжит танхимыг гэр бүл, төрөл төрөгсөд, ангийн хамт олны дэмжлэгээр тохижуулсан зэрэг олон ажил арга хэмжээг дурдаж болох юм. Танилцуулгын төгсгөлд ангийн захирагч нэн шаардлагатай мэргэжлийн зарим цэргийн алба хаагчдын мэргэжлийн түвшнийг дээшлүүлж ШУТИС-д магистрын сургуульд суралцуулах санал тавьсныг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нааштай хүлээн авсан юм.

     Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн ангийн зарим зэвсэг техниктэй танилцсаны зэрэгцээ бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг ангийн бие бүрэлдэхүүнд хандаж хэд хэдэн зарчмуудыг онцлон захисан юм. Тэрээр “Өөрийгөө хөгжүүлэхийг нэн тэргүүнд тавь. Мөн эрүүл мэнд, бие бялдар, эрдэм мэдлэг, сэтгэл зүйгээ бэлтгэ. Хэрэв аль нэг нь хангалтгүй байгаа бол яг өнөөдрөөс бэлтгэж эхэл. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Харин оролдлого хийдэггүй хүнд ололт, амжилт холоос хол явдгийг санах хэрэгтэй. Ажлын байран дахь цаг ашиглалтыг дээшлүүлж, хувийн сахилга бат, зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Зэвсэгт хүчний хөгжлийн амин сүнс нь бие бүрэлдэхүүний хөгжил, тэдний төлөвлөлт, байгууллагын зөв тогтсон соёлоос шууд хамааралтай юм. Хувь хүн болон байгууллагын хөгжилд бүтээлч сэтгэлгээ хамгаас чухал. Мөрөөдөл тэмүүлэл, өөдрөг сэтгэл, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого, ажилсаг бүтээлч чадвар энэ бүгд бүтээлч хүнд зайлшгүй байх шилдэг чанар.

     Мөн цэргийн бэлтгэл сургалтаа улам төгөлдөржүүл. Сайжруул. Цэрэг хүний үндсэн хөдөлмөр бол бэлтгэл сургалт бөгөөд энэ хөдөлмөр цэргийн алба хаагчийн хөгжих, мэргэших хэрэгцээг хангахад чиглэгдэх ёстой. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн төлөвшил нь ямар ч хүнд сорилтод бэлэн байх чадварыг бий болгохын зэрэгцээ улс орноо батлан хамгаалах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт сана. Бэлтгэл сургалтыг дагаад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ягштал мөрд. Зөвхөн бэлтгэл сургалтаар хязгаарлагдахгүйгээр өөрийн болон нөхрийнхөө аюулгүй байдлыг үргэлж хамгаал.

Эх сурвалж: Соёмбо сонин

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656