Завхан аймгийн “Иргэдийн спортын наадам” энэ сарын 13-аас 17-ны өдрүүдэд Өртөөд марафон, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Олс таталт зэрэг төрлүүдээр болж өндөрлөлөө.
Тус наадамд нийт 12 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй болон олс таталтын төрөлд тэргүүн байрт, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй, өртөөд марафон гүйлтийн төрөлд 4 дүгээр байрт тус тус шалгарч амжилттай оролцлоо.
Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Улам-Оргих тэмцээний хаалтын ажиллагаанд орон нутгийн ард иргэд, албан байгууллагууд энэхүү наадамд ихээхэн ач холбогдол өгч оролцсонд баярлаж байгаа илэрхийлэн амжилт гаргасан баг тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өгч урамшууллаа.
Ахмад Н.МӨНХБААТАР