Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Тайлангийн хуралд Зэвсэгт хүчний АЦК-ын АДХ-ын хэлтсийн дарга хурандаа Э.Батсайхан, Зенит пуужингийн ахлах офицер-ерөнхий инженер хурандаа Т.Энхбат нар оролцлоо. Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана ангийн 2021оны үйл ажиллагааны тайланг илтгэж, 2022 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг танилцуулсны дараа хурандаа Э.Батсайхан ангийн бие бүрэлдэхүүнд АЦК-аас дэвшүүлсэн зорилго, зорилтыг танилцуулж, хамт олны санал, сэтгэгдлийг сонсон, шийдвэр гаргах түвшинд уламжлахаа мэдэгдэн энэхүү хурал өндөрлөлөө.
Мөн тус анги Монгол Улсад санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд тус ангийн санхүүгийн албанаас бие бүрэлдэхүүний дунд ширээний теннисний тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгууллаа. Тэмцээний эрэгтэй төрлийн тэргүүн байрт 324 дүгээр дивизионы дэд ахлагч Б.Бердибек, дэд байрт ХКБ-ны ахлагч Б.Энхбаатар, гутгаар байрт Инженер пуужингийн албаны инженер ахмад П.Мөнхбаатар нар шалгарсан бол эмэгтэй төрөлд П.Анужин, ХКБ-ны ахлагч Б.Жаргалзаяа, Г.Мөнх-эрдэнэ эхний байруудыг эзэллээ.
Ахмад Б.НАНДИНЦЭЦЭГ