• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШТАБЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “АЛБА СУРТАЛЧЛАХ АЯН” ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2021-11-24 18:53:00
Үзсэн: 49

ШТАБЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ “АЛБА СУРТАЛЧЛАХ АЯН” ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2021-11-24 18:53:00 Үзсэн: 49



     Зэвсэгт хүчний 337 дугаар анги, 2021-2022 оны сэтгэл зүйн хангалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу алба салбаруудын үйл ажиллагааг сурталчлан таниулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний хамт олонч, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор алба сурталчлах аяныг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний дунд “Цэрэгжлийн буухиа”, “Цэнгээнт караоке” тэмцээнүүдийг зохион байгуулав.

     “Цэрэгжлийн буухиа” тэмцээнд 9 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эхний 3 багийг шалгаруулж, өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр, “Цэнгээнт караоке” тэмцээнд 4 хүний бүрэлдэхүүнтэй 9 багийг 3 үе шаттайгаар өрсөлдүүлж эхний 3 багийг шалгаруулж цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Мөн ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлэн ажилласан дэслэгч Б.Батмөнх, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, Н.Насанцэнгэл, Г.Одончимэг, Г.Дүүриймаа нарыг Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” медалиар шагнав. Түүнчлэн бүтээлч ажлын хүрээнд ангийн шалган нэвтрүүлэх байрны харуул хоногийн манаанд үүрэг гүйцэтгэдэг бие бүрэлдэхүүний хувцас хэрэглэл дутмаг байсныг шийдвэрлэж өглөө.

Ахлах дэслэгч Д.ЭРДЭНЭСУВД

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656