• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

”ХАРИЛЦАА БА ХАНДЛАГА”
Нийтэлсэн: 2021-11-24 18:49:51
Үзсэн: 52

”ХАРИЛЦАА БА ХАНДЛАГА”
Нийтэлсэн: 2021-11-24 18:49:51 Үзсэн: 52



     Зэвсэгт хүчний 353 дугаар анги, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хувь хүний хөгжлийн институт, “Эерэг тэмүүлэл” ТББ-ын сургагч багш нартай хамтарсан ”Харилцаа ба хандлага” сэдэвт сургалтад ангийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

     Тус сургалт нь цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа, тэдгээрийн гэр бүлийн уур амьсгал, хандлагад эергээр нөлөөлөх чухал үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Энэ үеэр тус ангийн хуулийн офицер, ахмад Б.Түвшинтөгс цэргийн алба хаагчдад ээлжит "Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн танилцуулга" сургалтыг зохион байгуулж бие бүрэлдэхүүний хууль, эрх зүйн мэдлэгийн хүрээг тэлсэн юм.

     Мөн Налайх дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах 028 дугаар ангитай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу тус ангийн сургалтын офицер, ахмад Б.Уянга “Ой хээрийн болон объектын түймэр” сэдвээр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 323 дугаар дивизионы бие бүрэлдэхүүнд 2 цагийн багтаамжтай танхимын сургалтыг зохион байгууллаа. Энэхүү онолын сургалтыг төлөвлөгөөний дагуу ирэх сард дадлагаар баталгаажуулах юм.

Ахлах дэслэгч Б.ГАНЧУЛУУН

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656