Завхан аймгийн Улиастай сумын УГЗ Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт баруун бүсийн “Ардын аялгуу” урлагийн их наадам зохион байгуулагдлаа. Тус урлагийн наадамд ангийн хөгжмийн салааны хөгжимчин Ц.Баасансүрэн “Язгуур урлаг”, “Гоцлол хөгжим”-ийн төрөлд оролцож эхний үзүүлбэрээр шилдгийн шилдэг гранфрийн эзэн боллоо.
Баруун бүсийн урлагийн их наадамд амжилттай оролцож анги байгууллагынхаа нэрийг өргөсөн хөгжимчин Ц.Баасансүрэнд захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Д.Хишигбаатар жагсаалын өмнө баяр хүргэж сайшаалаа.
Ахмад Н.МӨНХБААТАР