• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНЭГ АГНАЛТЫН 2021
Нийтэлсэн: 2021-09-28 18:53:06
Үзсэн: 61

ҮНЭГ АГНАЛТЫН 2021
Нийтэлсэн: 2021-09-28 18:53:06 Үзсэн: 61



     Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ” буюу үнэг агналтын 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дэд ахлагч П.Тэмүүжин ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр “ДЭД” байранд шалгарлаа.

     2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд уламжлалт 144МГц болон 3.5МГц-ийн төрлүүдээр W19/W35, М19/M40, W21, M21 насны ангиллаар Улсын онцгой комиссын зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй зохион байгуулагдсан байна.

     Тус тэмцээнд мэдлэг, хүч, ур чадвараа сорин хувийн амжилтаар ахмад Ц.Одгэрэл Уламжлалт 144 МГц-ийн төрөлд Тэргүүн байр, 3,5МГц-ийн төрөлд дэд байр, нийлбэр дүнгээр Хоёрдугаар байр, сургагч ахлагч Ш.Одончимэг 144 МГц-ийн төрөлд Тэргүүн байр, 3,5МГц-ийн төрөлд Тэргүүн байр, нийлбэр дүнгээр Нэгдүгээр байр, ахлагч Ч.Чулуунчимэг 144 МГц-ийн төрөлд Дэд байр, нийлбэр дүнгээр Гуравдугаар байрт тус тус  шалгарлаа.

     Тэмцээнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын радио спортын холбоотой хамтран радио спортыг хөгжүүлэх, сурталчлах, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, радио спортыг сонирхон суралцах шинэ залуу тамирчдыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.

АХМАД З.АНХБАЯР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56020
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51993
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50113
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49111
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48943
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48652