
UBS телевизээс нийгмийн анхдагч хэсэг болон иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог соёл урлагийн салбарт нэмэгдүүлэх зорилгын хүрээнд авьяас чадварыг илрүүлж, хөгжүүлэх замаар, хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, соёл урлагийн олон талт ач холбогдол бүхий “ME VOICE” 4 дэх удаагийн үндэсний шоуны нэгдүгээр шатанд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бичээч оператор У.Хонгорзул нь амжилттай оролцож 1000 гаруй оролцогчдоос эхний 100-д шалгаран үлдэж, шилдэг 54 оролцогчдын нэг болж 2 дугаар шатанд оролцох эрхээ авсан ба 2021 оны 9 дүгээр сарын 7-17-ны өдрүүдэд “ME VOICE” 4 дэх удаагийн үндэсний шоуны хоёрдугаар шатанд амжилттай оролцлоо.

У.Хонгорзул нь урлаг, соёлын арга хэмжээнүүдэд анги, хамт олноо төлөөлж идэвхтэй оролцдог залуу, шилдэг ажилтны нэг бөгөөд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олны зүгээс уралдааны шалгаруулалт болон бэлтгэлийн үед шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.
ХОШУУЧ Т.ТАМИР