
Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, нисдэг тэрэг засварын төв, хангалт үйлчилгээний батальоны бүрэлдэхүүнтэй “Нисэхийн засварын төв заагдсан районд шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагаа” сэдвээр хоногийн хээрийн сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хоногийн хээрийн сургуулиар боловсруулсан бодлого, шийдвэрийг нисэхийн техникийн засварын төвийн бие бүрэлдэхүүн хэрэгжүүлж, хээрийн байрлалд тодорхой тооны хүч хэрэгсэлтэйгээр шилжин байрлаж үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг хангалаа. Хээрийн аэродромд нислэг хүлээн авах, аэродромын хангалт зохион байгуулах ажиллагааг станцын тоот болон салаа, ротын түвшинд бэлтгэл жигдрэлтээ хангаж, станцуудыг ажиллагааг жигдрүүлсэн.
Хоногийн хээрийн сургуулиар бие бүрэлдэхүүний удирдах болон баримт бичиг боловсруулах ур чадварыг нэмэгдүүлсэн сургалт боллоо.
ХОШУУЧ Т.ТАМИР