• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“УАДХЦ-МИНИЙ МЭРГЭЖИЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2021-08-19 18:33:01
Үзсэн: 98

“УАДХЦ-МИНИЙ МЭРГЭЖИЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2021-08-19 18:33:01 Үзсэн: 98



     Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийг угтан агаарын цэргийн алба хаагчдын оюуны сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн бахархлыг нэмэгдүүлэх, монгол хэлний утга найруулга, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.

     Энэ сарын 2-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус эсээ бичлэгийн уралдаанд нийт 150 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн радиоэлектроник тэмцлийн офицер, ахмад Ө.Энхсаруул, дэд байрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн, бичээч-оператор У.Хонгорзул, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн зангилгааны дарга, холбооны инженер, ахмад Ц.Одгэрэл нарын бүтээлүүд шалгарсан юм.

     Шагналыг өчигдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол шүүгчдийн хамт гардуулан өглөө. Тэрээр энэ үеэр “Агаарын цэргээр овоглогддог хэн бүхний бахархлыг төрүүлсэн, мэргэжлийн онцлог, туршлага, хамт олноороо бахархах сэдэл өгсөн олон сайхан эсээ бичлэгүүд ирсэн. Өгөгдсөн сэдвийн хүрээнд бодит баримтад үндэслэн жишээ татсан, үйл явдлын шалтгаан, учир холбогдлыг ойлгомжтой, тодорхой байдлаар тайлбарласан нь ихээхэн олзуурхууштай байлаа” гэв.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650