• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МиГ-29УБ” СӨНӨӨГЧ ОНГОЦ ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2019-11-26 09:55:22
Үзсэн: 230

"МиГ-29УБ” СӨНӨӨГЧ ОНГОЦ ХҮЛЭЭН АВЛАА
Нийтэлсэн: 2019-11-26 09:55:22 Үзсэн: 230



   ОХУ-аас Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлэгдэж байгаа сургууль байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоц хүлэн авах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОХУ-ын Агаар-Сансарын хүчний Ерөнхий командлагч нэгдүгээр орлогч хошууч генерал Хейрбеков Забит Сабирович, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр нарын албаны бусад хүмүүс болон АЦК, Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

      ОХУ, Монгол Улсын батлан хамгаалах салбарын цэрэг техник, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг бэхжүүлэх чиглэлээр нэлээдгүй олон ажлуудыг төлөвлөн яриа, хэлэлцээр байгуулагдаж байсан нь өнөөдөр эхнээсээ үр дүнгээ өгч энэ үйл ажиллагаа батлан харуулж байна.

      Сургууль байлдааны "МиГ-29УБ” сөнөөгч онгоцтой болсоноор тайван цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн өөрт оногдсон үүргээ биелүүлэх чадавхи нэмэгдэж, Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой болж байгаа юм. Мөн тус сөнөөгч онгоц нь нисэх бүрэлдэхүүний нислэгийн ур чадвар, жолоодлого, байлдааны болон байлдааны- буудлагатай үүрэг гүйцэтгэх чадварыг амжилттай төгөлдөржүүлэх, түүнчлэн байлдааны загварын МиГ-29 сөнөөгчдийн ганцаарчилсан болон бүлгээр гүйцэтгэх дасгалууд агаарын болон газар дээрх бай объектуудад цохилт өгч устгах, хуурай замын цэрэг, агаарын десантыг агаараас халхлах, байлдааны ажиллагааны бүсийг тусгаарлах, агаарын тандалт явуулах зэрэг үүрэгтэй аж.

       Түүхэндээ ийнхүү нэг шинэ хуудас нээж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн түүхээс цухас дурдвал 1925 онд анхны “Ю-13” маркийн тээврийн 3 нэгж нисэх онгоц хүлээн авсан үеэс эхлэн Зөвлөлтийн сургагч нарын удирдлагаар Монгол залуус "Ю-13", "Ил-2", "Р-1", "Р-5", "У-2", "ПО-2", "ЯК-7" загварын онгоцнуудыг эзэмшин бүс нутгийн болон дэлхий дахины олон төрөл арга хэмжээнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад Монголын нисэх хүчин онцгой чухал үүрэгтэйгээр оролцож, Монгол-Оросын агаарын зоригт шонхрууд олноороо мэндэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: ЗХЖШ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644