
Зэвсэгт хүчний 337 дугаар анги, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран 2021 оны 7 дугаар сарын 27 буюу “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тус ангийн бие бүрэлдэхүүн цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цус хандивлах аянд идэвхтэй оролцлоо.
Энэ үеэр “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-өөс ангийн бие бүрэлдэхүүнд цусаа өгөхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Ахлах дэслэгч Д.ЭРДЭНЭСУВД