• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧИН, АГААРЫН ЦЭРГИЙН АЛДАР ХҮНДИЙГ ТИВ ДЭЛХИЙН ТАВЦНАА ЦУУРАЙТУУЛАХААР ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО
Нийтэлсэн: 2021-07-30 08:00:57
Үзсэн: 64

ЗЭВСЭГТ ХҮЧИН, АГААРЫН ЦЭРГИЙН АЛДАР ХҮНДИЙГ ТИВ ДЭЛХИЙН ТАВЦНАА ЦУУРАЙТУУЛАХААР ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО
Нийтэлсэн: 2021-07-30 08:00:57 Үзсэн: 64



     Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагч ахлах ахлагч Цэвээнравдангийн Бямбажав “Токио-2020” зуны олимпын 32 дугаар наадамд марафон гүйлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцох эрхээ авч, цэрэг хүний тэсвэр хатуужил, бие бялдрын өндөр бэлтгэлжилт, хурд хүчийг харуулж, Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн тавцнаа цуурайтуулахаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа ба ирэх сарын 04-ний өдөр Япон Улсыг зорьж, 08-ны өдрийн өглөөний 06.00 цагт гараанд гарах юм.

     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ахлах ахлагч Ц.Бямбажавтай цахимаар холбогдож, зуны олимпын наадамд оролцох болсонд нь баяр хүргэж, амжилт хүссэнээс гадна Агаарын цэргийн нийт хамт олны сэтгэлийн дэмжлэг, мэндчилгээг уламжиллаа.

     Энэ үеэр хошууч генерал О.Энхбаяр: “Зөвхөн Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн гэлтгүй Зэвсэгт хүчин, улс орон даяараа тамирчид та бүхнээр бахархаж байна. Олимпод түрүүлэх, медаль авах нь хэдий сайхан ч, эрхээ хангаад оролцож байна гэдэг тамирчин хүнд асар их нэр хүнд байдгийг санаж, сэтгэл санаагаар өөдрөг байж, тэмцээндээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. Марафоны төрөл нь нүсэр их тэсвэр, тэвчээр, хатуужил шаарддагийг бид мэднэ. Цэргийн алба бас тэсвэр, тэвчээрийн илэрхийлэл байдаг. Ийм аугаа спортод Агаарын цэргийн алба хаагч, ахлагчийн бүрэлдэхүүний төлөөлөл болсон таныг эх орныхоо нэрийн өмнөөс тэр дундаа Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуудуулан оролцох гэж байгаад бид бүхэн бахархаж байна.” гэж хэлэв.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650