Агаарын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Улсын нисэхийн хэлтсийн сургалт, үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн албаны дарга, шалгагч нисгэгч ахлах дэслэгч Д.Алтансүхэд албан тушаалын зэрэглэлийн дагуу ахмад цол, Захиргааны удирдлагын хэлтсийн архивын эрхлэгч ахлах ахлагч С.Сувданцэцэгт албан тушаалын зэрэглэлийн дагуу сургагч ахлагч цолыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олголоо.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр цолыг олгон, баяр хүргэж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын босгон дээр цэргийн цол нэмнэ гэдэг бол маш ховорхон тохиолдол юм. Агаарын цэргийн командлал бол үр өгөөжтэй сайхан газруудын нэг. Ирж ажилласан хүн болгон цолоо нэмдэг, албан тушаал ахидаг. Цол нэмнэ гэдэг сайхан ч дагаад үүрэг хариуцлага нь үргэлж дагаж явдагыг үргэлж санах хэрэгтэй. Эрхэм хүндтэй цолныхоо эзэн нь байж, эрхэлсэн албандаа улам их амжилт гарган ажиллаарай” гээд баяр хүргэж, амжилт хүслээ.