
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан “Гэр бүлийн боловсрол олгох” цуврал цахим сургалтад Агаарын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 065, 303, 325, 337, 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамрагдаж номын дуу сонслоо.

Тус сургалт нь Гэр бүлийн харилцаа, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга, Байгууллагад эцэг эхийн зөвлөл байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг сэдвүүдээр тус тус явагдсан нь эцэг эхчүүд, хүүхэд, гэр бүлтэйгээ ажиллахад, дэмжлэг болох, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, тусламж авах, асуудлаа шийдвэрлэж сурах гэх мэт үр дүнтэй сургалт боллоо.
