
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр тохиож байгаа энэхүү бахархалт өдрүүдийн хүрээнд ангийн алба хаагчдыг эх орон, төр ард, түмэндээ үнэнчээр зүтгэснийг нь үнэлж төрийн одон, медаль болон салбарын шагналаар шагналаа. Тухайлбал, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Ганбаатар, Цэргийн хүндэт медалиар дэд хурандаа О.Амарсанаа, хошууч Б.Дашренчин, ахлах дэслэгч Л.Насантогтох, Р.Дэлгэрмаа, нарын 11-н цэргийн алба хаагчийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Сүндэрээ, М.Отгон нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар 145 алба хаагч шагнаж, шагналын хур буусан өдөр боллоо. Мөн тус өдөр Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэгэн гишүүн нь болж, энэхүү албандаа үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарч буй цэргийн алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь ажил, амьдралд нь амжилт бүтээл, аз жаргалыг хүсэн ерөөлөө.
Ахмад Б.Нандинцэцэг