• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНХНЫ ШАГНАЛ МААНЬ ИХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН
Нийтэлсэн: 2021-05-11 11:45:37
Үзсэн: 58

АНХНЫ ШАГНАЛ МААНЬ ИХ УРАМ ЗОРИГ ӨГСӨН
Нийтэлсэн: 2021-05-11 11:45:37 Үзсэн: 58



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 304 дүгээр тусгай ротын холбоо салааны захирагч дэслэгч М.Мөнх-Очиртой ярилцлаа.

     Уншигчдад өөрийгөө товч танилцуулна?

     -Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 2014 онд тус сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2018 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг “Цэргийн холбооны инженер” мэргэжлээр төгссөн. ЗХЖШ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 22-ны тушаалаар 304 дүгээр тусгай ротод холбоо салааны захирагчаар томилогдож ажлын гараагаа эхэлсэн.  

     Цэргийн хүн болох санаа хэзээ төрсөн бэ?

     -Манай аав З жилийн цэргийн алба хаасан тухайгаа үргэлж бахархан ярьж онжавуудын хамт авхуулсан дүрэмт хувцастай зургаа үзүүлдэг байсан нь цэргийн хүн болоход минь түлхэц болж өгсөн. Түүнээс хойш цэргийн хувцас, буу, телевизийн кино зэрэгт татагдаж, цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлд хөтлөгдсөн.

     Таныг дуу дуулах сонирхолтой гэж сонссон.

     -Бага байхад дуу дуулахад гэр бүлийнхэн маань их дэмждэг байсан. Цээл хоолойтой, хөгжмийн сонсголтой гээд их магтана. Багш нар маань ч их дэмждэг байсан. Цэцэрлэг, ахлах сургууль, их сургууль гээд бүх л шатанд урлагийн үзлэг концерт тоглолтонд идэвхтэй оролцож ирсэн.

     Оролцож байсан хамгийн том тоглолт тань...?

     -Хамгийн том нь гэвэл 3 дугаар дамжааны сонсогч байхдаа ҮБХИС-ийн 95 жилийн ойн тоглолтонд оролцож байсан. Тухайн үед тоглолтыг зохион байгуулах бүрэлдэхүүнд багтан хамт оролцож байгаа сонсогч, оюутнуудыг удирдаж оролцуулж байсан.

     Дуулахаас өөр хобби юу билээ?

     -Чөлөөт цагаараа хийх дуртай олон зүйл бий. Ахлах сургуульд байхдаа урлаг, спортын чиглэлээр явагддаг бүх төрлийн секц, дугуйланд хамрагддаг идэвхтэй сурагч байсан. Ялангуяа сагсан бөмбөгт маш их дуртай. Архангай аймгийн өсвөрийн шигшээ багт тоглодог байсан. Мөн чөлөөт цагаараа аялах дуртай монгол орныхоо бүх түүхэн дурсгалт газар орноор аялаж үзнэ гэсэн зорилготой байгаа. Залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, сонирхдог зүйлээ бүгдийг хийж үзнэ гэж боддог доо.

     Цэргийн албанд орсноосоо хойших томоохон тэмцээнүүдээсээ дурьдвал...

     -Төгсөж ирснээсээ хойших анхны томоохон тэмцээн бол 2019 онд Говь-Алтай аймаг дахь ҮАБТЧҮБАБ-ын дунд зохион байгуулагдсан марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд тасгийн бүрэлдэхүүнийг удирдан дэд байрт шалгарсан. Үүний дараа 2019 онд Зэвсэгт хүчний марш тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд байнгын бүрэлдэхүүний салаанд тасгийн захирагчаар амжилттай оролцсон. Мөн 2020 онд Зэвсэгт хүчний аварга шалгаруулах спорт тоглоомын тэмцээний сагсан бөмбөг, хөлбөмбөгийн төрөлд оролцож сагсан бөмбөгийн төрөлд багаараа дэд байрт шалгарч байсан.

     Цэргийн сургуульд сурч байх үеийн дурсамжтай мөчүүдээс хуваалцвал...

-Тэр үед бид 2,5 жил энгийн, 1,5 жил цэргийн гэсэн хөтөлбөрийн эхний төгсөгчид нь болсон. Анх энгийн ангиас-цэргийн мэргэжлийн анги руу сонгон шалгаруулалт авч шалгарсан сонсогч нар 2017 оны 1 дүгээр сард цэргийн анхан шатны бэлтгэлд гарч 2017 оны 8 дугаар сард Цэргийн тангараг өргөж байсан. Тэр хугацаанд л цэргийн хүн гэж хэн, ямар ямар бэрхшээлийг давж туулах ёстой гээд байгаагаа зах зухаас нь мэдэрсэн хамгийн их дурсамжтай байсан. Тангараг өргөснөөс хойш багш, салаа, ротын захирагч нар маань бид нарыг 8 сар карантилагдсан оныхон гэж явуулдагсан. Одоо эргээд бодохоор нээрээ л 8 сар болсон оныхноороо бахархмаар сэтгэгдэл төрдөг дөө.

     2020 оны тэргүүний офицер болсон доо?

     -Анх томилогдож ирснийхээ дараа өөрийнхөө ойрын зорилгыг болгосон гэж хэлж болно. 2019 онд манай хамт олон тэргүүний салаагаар шалгарч байсан. 2020 онд ротын тэргүүний офицер болсон нь надад маш их урам өгөхөөс гадна удирдлага, хамт олон маань маш их итгэл найдвар тавьж энэ шагналыг өгсөн гэж боддог. Цаашдаа илүү их хичээж ротынхоо түүхт 20 жилийн ой болон хөгжил дэвшилд нь санаачилгатай, гар бие оролцож ажиллаж байна.

     Зэвсэгт хүчинд алба хааж байгаа залууст хөгжиж дэвших ямар боломж байгаа гэж боддог вэ?

     -Манай үеийн офицер, ахлагч нарт хөгжиж дэвших олон боломж байдаг гэж боддог. Шат шатны сургалт, хэлний дамжаа, олон улсын хамтарсан сургуульд хамрагдах, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээс гадна өөрийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, бие бялдар, мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгтэй гэж боддог.

     Сүүлийн асуултыг танд үлдээе?

     -Үе тэнгийн офицер, ахлагч нартаа хандаж хэлэхэд залуу байгаа дээрээ өөрийн мэдлэг чадвартаа түлхүү анхаарч сурч боловсроход цаг зав гаргадаг байгаарай. Бид Зэвсэгт хүчний нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлох офицер, ахлагч нар гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид энэ салбарын нэр хүндийг үргэлж өндөрт өргөж явах ёстой хүмүүс гэдгийг захиж хэлмээр байна. Мөн Та бүгдэд Батлан хамгаалах яамны 110, Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойн гал халуун мэндийг хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан ахмад Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650